Уул уурхайн компаниудыг шүүхэд өгнө
2012-06-14

Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй удаарширч байх хугацаанд Уул уурхайн компаниуд дотроо хэд хэд хуваагдаж "Мини уурхай нэртэй нинжагийн арми" болон хувирч улам хурдацтай байгалийг сүйтгэж байна. АМГ, МХЕГ-аас алтны компаниудын үйл ажиллагааг зогсоож лацдаж, уулын ажлын төлөвлөгөөг батлахгүй, орон нутаг ч тэдэнтэй ус, газар ашиглах гэрээ байгуулахгүй байсан ч тэд дур мэдэн үгсэн хуйвалдаж нөхөн сэргээлт хийх нэрийн дор олборлолт явуулсаар байна Тиймээс уг шаардлагад хөндлөнгийн хяналт мониторинг, олон нийтийн байгууллага, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор экологи эдийн засгийн хохирлыг бодитоор тооцож уул уурхайн компаниудаас мөнгөн дүнг нэхэмжлэн нөхөн сэргээлтийг хийлгүүлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг тусгасан байна. Мөн газар зүйн мэдээллийн сан болон google eart программаар тусгай зөвшөөрлүүдийн хилийн заагийн координат, конторуудыг бодитоор гарган тусгай зөвшөөрөлүүдийг алагчилсан, орхигдуулсан, алаг цоог хамруулсан санаатай, санамсаргүй үйлдлийг засч залруулах ажлыг нэн даруй хийхийг шаардаж байгаа аж. Түүнчлэн нөхөн сэргээлт нэр төдий хийсэн, огт хийгээгүй байгаа, ашиглалт явуулж болон байгаа уул уурхайн компаниудыг шүүхэд өгч нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахаа мэдэгдсэн байна   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин