Шилдэг 100 залуу шалгаруулна
2011-10-20

Монгол улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Монголын топ 100 залуу”-г шалгаруулахаар болжээ. Монгол улсаа хөгжүүлэх чин эрмэлзэл, ирээдүйн тухай хүсэл мөрөөдөл, өөрийгөө болон гэр бүлээ хөгжүүлэх, эрхэлж буй ажил албандаа хийж байгаа болон хийхээр төлөвлөж буй эерэг өөрчлөлт, орчин үеийн дэлхий ертөнцтэй холбогдож байгаа байдал зэргийг олон түмэнд таниулах зорилготой ажээ. Шилдэг залуусыг олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна. Ерөнхий зохион байгуулагч: TODAY.MN вэбсайт Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо Хамтран зохион байгуулагч: News.mn, Zaluu.com, МН-25 телевиз, ТВ-8 телевиз, Өнөөдөр сонин, Монголын Мэдээ сонин, Сэрүүлэг сонин, МҮОНРадио, Элгэн нутаг FM 98.9, Инээмсэглэл FM 99.3, Медиа PR агентлаг, Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутан Залуусын сайн дурын нэгдэл “Монголын топ 100” залуу шалгаруулах журам: Монгол орон даяар “Монголын топ 100 залуу” шалгаруулах олон нийтийн санал асуулга 2011.10.24-12.01 –ны хугацаанд интернетийн үндэсний портал www.today.mn сайтаар явагдана. Санал асуулга хоёр шатлалаар явагдана. Хамрагдах хүрээ: 18-40 нас хүртэлх Монгол улсын иргэн. Нэгдүгээрт. Тухайн аймаг, дүүрэгтээ манлайлж буй топ залууг шалгаруулна. Хоёрдугаарт. Монгол улсын хэмжээнд “ТОП 100” залууг шалгаруулна. Монгол улсын хэмжээнд шалгарсан топ 100 залуугийн ажил амьдрал, уран бүтээлээр тухайн залууг олонд таниулах зорилгоор “Монголын топ 100 залуу” номыг эрхлэн олон нийтэд хүртээл болгоно. “Монголын топ 100 залуу”-г шалгаруулан 2011.12.29 өдөр Чингис зочид буудалд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд болон тухайн дүүрэг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг урин оролцуулж “Монгол улсын топ 100 залуу” цом өргөмжлөл гардуулах ёслолын хүлээн авалтыг зохион байгуулна.  
Shuud.mn
Сонин хачин
otgoo:
top 100 d ene saitin zahiral j jargalsaihani nerig canal bolgoe tuunig demjine uu erdenetees sanal
2012-09-10
"МОНГОЛЫН ТОП 100 ЗАЛУУ" МОНГОЛ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ШИЛДЭГ ЗАЛУУС ОЛОНТОО БАЙДАГ ТЭР ДУНДАА НАМАЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЗАЛУУС 153868 ЭНЭ ДУГААРЛУУ ... TODAY 10362 ... ГЭЖ БИЧЭЭД НАМАЙГ ДЭЖЭЭРЭЙ ТАНЫ САНАЛ МИНИЙ АМЖИЛТ БАС МАШ ИХ УРАМ ЗОРИГ ХАЙРЛАХ БОЛНО ОО ТА САНЛАА ӨГӨӨРӨЙ http://today.mn/index.php?aimag=21# санлаа өгөөд байгаарай манайхаан
2011-11-25