Шинэ Зеланд болон АНУ-ын батлан хамгаалах хамтын ажиллагаа
2012-06-20

Шинэ Зеланд болон АНУ батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр улсын цаашдын холбоо өргөжих суурь тавигдаж байна. Шинэ Зеландын Батлан хамгаалах сайд Джонатан Коулмэн болон АНУ-ын талаас төлөөлж Леон Панетта нар Вашингтонд хийсэн уг гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд тэнгисийн аюулгүй байдал болон гамшгийн үр дагаврыг бууруулах арга хэмжээнүүд мөн тусгагдсан аж. АНУ мөн Австралитай ч батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм. Үүнийг тус бүс нутагт Хятадын нөлөө ихэсч байгаатай холбогдуулан АНУ-аас авч байгаа арга хэмжээ гэж үзэж байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин