Үржлийн тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
2011-10-20

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар Мэргэжлийн хяналтын байгууллагын 2011 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдасны дагуу МХЕГ-ын даргын баталсан 01/101 тоот “Шүлхий болон хонь, ямааны цэцэг өвчний голомтот бүс нутгийн мал сүргийн вакцинжуулалтын явц байдалд хяналт хийх” удирдамжаар аймгийн ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн алба, 14 сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтыг “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, аймгийн Засаг даргын А/269 тоот захирамжийн хэрэгжилтийг тус тус шалган үнэлэлт, дүгнэлт өгч илэрсэн зөрчлийг арилгуулах, салбарын хууль тогтоомж, аймгийн Засаг даргын захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, холбогдох санал дүгнэлтийг гаргах зорилгоор хийжээ. Дорнод аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд 1373.9 мянган толгой малыг 2 давтан тарилтаар хамруулах төлөвлөгөөтэй байгаагаас 1-р ээлжийн тарилганд шаардагдах ОХУ-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх 2691 л вакциныг УБ хотоос “СВС” ХХК 2011.09.21-нд аймгийн ХХААЖДҮГ-т хүргүүлсэн байна. Вакцины тээвэрлэлт, хадгалалтанд хийсэн хяналт шалгалтаар тээвэрлэлтийн явцад 12.6 л вакцин хагарсан, хөргүүргүй машинаар тээвэрлэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлж, тээвэрлэлтийн горим зөрчсөн “СВС” ХХК-д холбогдох хуулийн дагуу 100.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Шүлхий өвчнөөс сэргийлэх 1-р ээлжийн вакцинжуулалтын ажлыг аймгийн ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн алба, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн оролцоотойгоор зохион байгуулж, аймгийн Засаг даргын захирамжинд заагдсан хугацаанд буюу өнгөрсөн сарын 23-нд эхлээд байгаа төдийгүй вакцинжуулалтын 54 ажлын хэсэгт 65 малын эмч, 140 мал баригч, 54 жолооч, 41 хянагч ажиллаж байна. Аймгийн дүнгээр 2011.10.16-ний байдлаар шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд 1083.5 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын гүйцэтгэл 77 хувьтай байна. 1-р ээлжийн вакцинжуулалт аймгийн сумдын 64.3 хувь нь буюу 5 суманд 1-р ээлжийн вакцинжуулалт бүрэн дуусаад, 2 дахь ээлжинй вакцинжуулалт эхэлжээ. Вакцинжуулалтын ажлын зохион байгуулалт, тарилгын технологийн горимын мөрдөлтөнд аймаг, сумдын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж, илэрч байгаа зөрчлийг газар дээр арилгуулж ажиллаж байгаа юм Хяналт шалгалтанд 14 сумын 16 багийн 60 малчин өрхийг хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэр хөтлөлт, вакцинжуулалтын явц, тарилгын технологи, горимын мөрдөлтөнд хяналт тавьж, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагаанд байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрч байгаа зөрчлийг газар дээр нь арилгуулж, 2 албан тушаалтанд 70.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 7 байгууллагад 19 заалттай албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулж ажилласан байна.
Shuud.mn
Сонин хачин
Ямарч мэргэжилгүй бичиг хэрэг хийж байсан хүүхэн дэ.Өлзий чимэг гэдэг янхан
2011-12-03
DORNOD AIMGIIN MERGEJILIIN XYANALTIN DARGA GEJ XYYRAMCH DIPLOM UVURTULSUN MAN-N XURELSUX PIZDAGIN CHIXEES XYATAD MONGOLGUI BIEE UNELSEN YANXAN PIZDAGIN SHALGADAG GEJ UY BAIXAVDEE ENE NOVSHIN XUUXNIIG XYRDAN BAIDAG GAZART NI AVAACHAASAI SHALGADAG GAZAR BAIVAL SHALGAAD ENE BAIGYYLGIIG BUR MUNGU OLOX UILDVEREE BOLGOOD DAVARCH ZAVAARYYLJ ZAVXAIRYYLJ DYYSLAA DORNODCHYYDAA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2011-12-01