“Петро чайна дачин Тамсаг” компанийн гомдлыг хэлэлцэх хурал хойшлов
2012-06-22

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс  Дорнод аймгийн Мэнэнгийн талаас газрын тос олборлож буй “Петро чайна дачин Тамсаг” компанийг   өнгөрөгч сард байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үндэслэлээр 1.3 тэрбум төгрөгийг гаргуулж,  Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг компанийн удирдах ажилтнууд  үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд  хандсан юм. Уг хэргийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэхээр товлосон боловч ирэх сарын 2-ныг  хүртэл хойшлуулжээ. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Р.Батрагчааг томилсон тул хавтаст хэргийн матералтайгаа танилзах боломж олгох үүднээс ийнхүү хойшлуулсан байна. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин