Элс, хайрга олборлодог аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна
2012-06-22

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт элс, хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж эхэлжээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, 12,13,14 дүгээр хороод, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулж байгаа уг шалгалтад өнөөдрийн байдлаар 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ. Шалгалтын үеэр үйл ажиллагаа нь зөрчилтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад Мэргэжлийн хяналтын хэлтсээс хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа аж. Энэхүү шалгалт нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгах, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хангахад оршиж байгаа аж. Шалгалт нөгөөдөр дуусна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин