
Хэдхэн цагийн дараа "Евро-2012"-ын шөвгийн наймын Франц-Испанийн шигшээ багийн тоглолт болно. Үнэхээр гайхалтай тоглолтууд үзүүлж хэсгээсээ шалгарч гарч ирсэн хоёр шигшээ багийн аль нэгийг нь Европын аваргаас бид үдэх болно.
Испанийн шигшээгийн хувьд отгон дэлхийн аварга, отгон тивийн аварга, энэ цаг үедээ хамгийн шилдэг тоглогчидтой, хамгийн хүчирхэгт тооцогдож буй бол Францын шигшээгийн хувьд дахин сэргэлтийн үе тохиож буй, олон шилдэг тоглогчидоор эгнээгээ бүрдүүлэн "Евро-2012"-ын гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байгаа билээ.
Испанийн хувьд хэсэгтээ нэг тэнцэж, хоёр хожигдон нэгээр гарсан бол гурван өнгөтнүүдийн шигшээ баг хэсэгтээ нэг тэнцээ, нэг хожил, нэг хожигдолтой хоёроор шалгаран шөвгийн наймд үлдсэн юм.
Ийнхүү хэдхэн цагийн дараа хөлбөмбөгийн хорхойтнууд гайхалтай нэгэн тоглолтыг үзэх гэж байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ