Ерөнхий сайд С.Батболд хүндэт доктор боллоо
2010-12-14

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуульд зочилж эрдэмтэн, багш оюутнуудад “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекц уншив. Ерөнхий сайд С.Батболд 1986 онд тус сургуулийг төгссөн бөгөөд 24 жилийн дараа дахин сургуульдаа зочлон ирсэндээ сэтгэл их хөдөлж байгаагаа хэлээд сургуулийнхаа хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекцэндээ өөрийн орны түүх соёл, туулсан замнал өнөөгийн хөгжлийн байдал цаашдын төлөв, олон улсын болоод бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж буй үүрэг Монгол хүний хөгжил, Монгол төрийн гадаад бодлогын талаар мэдээллээ.

Ерөнхий сайдын уншсан лекц танхимд цугларсан багш оюутнуудын сонирхлыг ихэд татаж ар араасаа цуварсан олон асуултыг дагуулж байлаа. Энэ өдөр болсон нэгэн онцлох арга хэмжээ бол  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкунов “Хүндэт доктор” цол олгох ёслол байв.

Энэ цолыг олон улсын харилцаа, гадаад бодлогын салбарт амжилт гарган ажиллаж буй гадаадын улс төрч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, дипломатуудад олгодог бөгөөд Израиль Улсын Ерөнхийлөгч Ш.Перес, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун, Эквадор Улсын Ерөнхийлөгч Р.Коррей, Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Франц Улсын Ерөнхийлөгч асан Ж.Ширак зэрэг  улс төрч хүртсэн юм байна. Монгол Улсаас энэ цолыг 1952 онд тус сургуулийг төгссөн Монгол Улсын ШУ-ны Академич Ш.Бира хүртэж байжээ.

Shuud.mn
Сонин хачин
amjilltai luivar hiij eh ornii bayalgaa gadniihand unegui ugsnii shagnal gj oilgooroi ard tumeen !
2011-12-17