Монголын Мэдээллийн Cайтуудын Aссоциаци " +ZOOM " нэртэй хөтөлбөр эхлүүлж байна. Хуулиар хориглоогүй боловч иргэдэд хаалттай, тэр бүр олны хүртээл болж чаддаггүй мэдээллүүдийг албаны эх сурвалжаас нь авч, тус ассоциацийн гишүүн www.ShuuD.mn, www.news.mn, www.olloo.mn, www.24tsag.mn, www.topmedee.mn, www.chuhal.mn сайтуудаар байнга мэдээлж байх юм.
Энэ хөтөлбөрийн эхний ажил болгож Мэдээллийн Cайтуудын Aссоциаци Сангийн яамтай хамтран Монгол Улсад зарлагдаж буй бүх тендерийн урилга болон тендертэй холбоотой бусад мэдээ мэдээллүүдийг дээрх сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэхээр боллоо. Уншигч та бүхэнд хэзээ, хаана, ямар тендер зарлагдаж байгааг цогцоор нь нэг дороос цаг алдалгүй шуурхай мэдэх боломжийг ассоциацийн гишүүн сайтууд олгож байна.
Хөтөлбөрийн дараагийн ажил нь Хотын захирагчийн албатай хамтран хэрэгжүүлэх Газрын зөвшөөрлийн мэдээллүүд байх юм.
Уншиж байна |