Алт олборлогчид амиа алджээ
2012-06-25

Гар аргаар нүүрс, алт олборлож байгаа иргэд амиа алдах явдал буурахгүй байна. Өчигдөр л гэхэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт гэдэг газар гар аргаар алт олборлож байсан гурван хүн 25 метрийн гүнд угаартсан тухай дуудлага Онцгой байдлын хэлтэст иржээ. Мэдээллийн мөрөөр аврагчид тухайн газарт ажиллаж 22 настай О-г гүнээс гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бол 26, 18 настай иргэн А, З нар амиа алдсан байжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин