
Английн хатан хааны дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Дама Хелен Миррен ирэх жил Холливудын алдрын гудманд өөрийн одтой болох гэж байна.
Оскарын шагналт жүжигчин маань ирэх жил шинээр нэрээ мөнхлөх 24 хүний нэг гэнэ. Үүнд салбар бүрийн хүмүүсийг багтаасан юм. Холливудын Худалдааны тэнхим жил бүрийн зургадугаар сард хэдэн зуун нэр дэвшигчдээс 20 орчим хүмүүсийг сонгож нэрийг нь мөнхөлдөг ажээ.
Энэ хүндэтгэлийг хүртэж буй одод төлбөр, засварын зардал гэх зэрэгт 30 мянган ам.доллар төлөх хэрэгтэй болдог.
2013 онд шинээр нэрээ мөнхөлж буй оддын бүрэн жагсаалтыг хүргэе.
- Кино урлаг: Рик Бейкер, Хавьер Бардем, Виоло Дэвис, Жеймс Франко, Рон Ховард, Хелен Миррен
- Телевиз: Саймон Бейкер, Брайан Кренстон, Эллен Деженерес, Жейн Линч, Кэти Сагал, Мэттью Перри
- Хөгжмийн салбар: The Backstreet Boys, Женнифер Хадсон, Jane's Addiction, Женнис Жоплин, New Kids on the Block, Usher Raymond IV, Талия, Лютер Вандросс
- Театр: Олимпия Дукакис, Penn & Teller
- Радио: Стив Харвей, "Shot Gun" Tom Kelly
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ