Кони арлын Лусын дагины парад
2012-06-25

Жил бүрийн зургадугаар сарын сүүлээр Нью-Йорк хотын Кони арал дээр зун цаг ирж буйг тохиолдуулан нэгэн сонирхолтой баярын жагсаал болдог. Цаг агаараас үл хамааран хуанли дээр зуны улирлын эхлэлтэй хамгийн ойр бямба гаригт баярыг тэмдэглэдэг ажээ. Баярын жагсаалыг сонирхохоор хэдэн зуун мянган үзэгч ирдэг. Энэхүү парад нь оролцогчдын далайн сэдвээр өмссөн хувцаслалт болон биеийн зарим хэсгээрээ нүцгэн байдгаараа алдартай. Энэ нь тийм ч гайхмаар хэрэг биш гэнэ. Учир нь Нью-Йорк хотод ажил хэргийн уулзалт л биш бол эмэгтэй хүн цээжин хэсгээрээ нүцгэн явахыг хуулиар зөвшөөрдөг. Гэхдээ энэ наадам нь гэр бүлийн уур амьсгалтай болдог. Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхдүүд ч ихээр оролцдог гэнэ. Мөн наадмынхаа лусын хаан, хатан, дагиныг шалгаруулдаг. Уг баярын жагсаал энэ жил зургадугаар сарын 23-нд болж өнгөрчээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин