Төрийн албаны зөвлөл, МХЕГ, БСШУЯ, АТГ, ЦЕГ-аас төрийн 42 байгууллагын 3201 албан хаагчийн 3840 ширхэг боловсролын гэрчилгээ, дипломд шалгалт явуулснаас зөрчилтэй байж болох 422 ширхэг дипломыг дахин нарийвчлан шалгасан байна. Уг шалгалтаар УБЕГ, ШШГЕГ, Сангийн яам, ЭМЯ, ХЗДХЯ тэргүүтэй 17 байгууллагад нийт 54 хуурамч дипломтой хүн ажиллаж байсныг илрүүлжээ. Дээрх мэргэжлийн хуурамч дипломтой иргэдийн 33 нь төрийн байгууллагад, 21 нь аж ахуйн нэгжид ажиллаж байсан аж.