УИХ гишүүн Д.Энхбат Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх нь ёс зүйгүй үйлдэл гэв
2011-10-22

Дээд шүүхээс Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбоотой тус намын хуулийн зөвлөх О.Баасанхүүтэй ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УДШ-ээс Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн.Уг асуудлын талаар УИХ-ын Гишүүн Д.Энхбат хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа.  МАХН болон НН-ын хуулийн зөвлөхийн хувьд таны байр суурийг албан ёсоор сонсмоор байна? -Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх хуралдаж 12 тоот тогтоол албан ёсоор гарсан. Та бүхэн тэрхүү тогтоолыг дээд шүүхийн вэб хуудснаас бүрэн эхээр нь үзэж болно. Шүүхийн тогтоолын хянавал болон тогтоох гэсэн хэсгүүдийг илүү тогтож харах хэрэгтэй. Хуулийн мэргэжлийн болон эрх зүйн ухамсарын  наад захын мэдлэгтэй ямар ч хүн харсан хуульд нийцүүлэн шүүх шийдвэрээ гаргасан гэдгийг түүнээс мэдэж болно. УИХ-ын гишүүн Д.Энхбат мөн намын бүрдүүлсэн бичиг баримтын хуулбар лавлагаа авахаар шаардсан гэж дуулсан. Магадгүй Дээд шүүх тэдэнд лавлагаа гаргаж өгөх байх. Уг нь УИХ-ын гишүүн өнөөдөр ингэж янз бүрийн байдлаар Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд байх нь ёс зүйгүй үйлдэл. Гэвч  айсан хүнд аргал хөдөлж, ичсэн хүн хүн ална гэдэг шиг дураараа аашлаад байгааг хувь хүнийхээ хувьд ажиглаад байж байна би. -УДШ  лавлагаа гаргаж өгөх эрхтэй юу? -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12.1 д зааснаар иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаараас бусад мэдээлэлээр лавлагаа гаргаж өгөх эрх Дээд шүүхэд бий. Ногоон намын удирдалгын зүгээс УИХ-ын гишүүн өөр намын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, эвлэлдэн нэгдсэний төлөө бичиг баримтын судалгаа хийх гэж байгааг мөрдөн мөшигсөн үйлдэл гэж үзэж байгаа юм билээ. Учир нь өмнө н.Чинзориг гэдэг хүнтэй холбоотой асуудлаар тэдэнд гашуун дурсамж байдаг болохоор хуралд оролцсон гишүүдийг сүрдүүлэх алхам хийхээс болгоомжлох үүднээс ийнхүү үзээд байгаа гэж надад хэлсэн.  Гэвч би Ногоон намын нөхдүүдэд хүлээцтэй байж, ямар нэгэн зүйлд яаран дүгнэлт хийхгүй байхыг зөвлөсөн. -Та бүхэн 24 цагийн дотор тамга өгөх хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүлж байсан. Уг шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхбат хүлээн авсан болов уу ? Тийм,  ийм шаардлага хүргүүлсэн. Тухайн шаардлагыг  бүрэн эхээр нь хэвлэл мэдээлэлд нийтлүүлсэн. Шууд биечлэн өгөх гэсэн боловч энэ нь боломжгүй байсан учраас баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төрийн холбооны газар уг хүнд заавал хүргэж өгөх үүрэгтэй байдаг. Энэ утгаараа тухайн шаардлагыг хүлээн авсан. Мөн шаардлагын утга агуулгыг бүрэн мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Тиймээс ойрын үед хуулийн хүрээнд хийх дараагийн алхмаа хийхээр  Ногоон намын нөхдүүдтэй зөвлөлдөн ярилцаж байна. -Ногоон намын дарга Д.Энхбат Дээд шүүх өөрсдийнх нь хүсэлтийг таван сар гацаасан. 800-аад  гишүүн хуралдаж шийдвэр гаргасан гэж ярьж байна? -Тодорхой хэмжээнд хурал болж байсныг үгүйсгэхгүй. Гэвч Улс төрийн намын тухай хуулийн 23.1-д нийцүүлсэн шийдвэр гаргаж чадаагүй. Тиймээс тэрхүү хурал нь амжилтгүй болсон гэж үзэж байгаа. Үүний дараагаар Бум-ялагч нарын хэсэг хүмүүс ээлжит бус хурал зарлан хуралдуулах оролдлого хийсэн. Тэд ч гэсэн Намын дүрмийн 3.3.3 д нийцүүлэн хурлаа хийгээгүй. Иймээс Дээд шүүх аль аль талын хүсэлтийг удаа дараалан хангаагүй юм билээ. Үүнээс хойш Дээд шүүхэд ямар нэгэн хүсэлт Д.Энхбатын зүгээс ирүүлээгүй бөгөөд энэ үйлдлээ уг хүн Дээд шүүх амралттай болохоор өгөөгүй хэмээн тайлбарлаж байх шиг байсан. Ямар ч  шалтгаантай байсан нь сонин биш. Материал хүргүүлээгүй  байж Дээд шүүх шийдээгүй гацаасан гэж байгаа нь өөрөө хууль бусаар шүүхийн хараат бус байдалд халдах гэсэн оролдлого гэж би ойлгож байгаа. Намын жирийн гишүүдийн зүгээс намаа аврах хөдөлгөөн гэж байгуулан,  нийслэл болон орон нутгын бүх удирдлагатай зөвшилцөн, нийт гишүүн дэмжигчдийн төлөөлөлийг бүрэн хамруулж, ил тод нээлттэйгээр 8 сарын 28 нд Их  хурал хийснийг  Дээд шүүх хүчин төгөлдөр хурал гэж үзсэн. Хурлыг дүрэмд нийцүүлэн хийсэн учраас шийдвэр нь хүчин төгөлдөр гэж үзэх бүрэн үндэстэй. -Намын гишүүн байгаагүй Н. Батбаатар, С.Маам нарын тамгагүй, гарын үсэгтэй өргөдлийн дагуу шийдсэн хурлыг Дээд шүүх шийдсэн  гэж тайлбарлах юм. Энэ үнэн үү? -Дахин хэлье. Бусдыг үзэл бодол, намын харъяалалаар дураараа ялгаварласан мэдэгдлийг УИХ-ын гишүүн хийж байгаа нь ёс зүйгүй үзэгдэл.Тамганы хувьд хэлж байгаа үгнээс харахад уг хүн магадгүй тамга тэмдэг зориуд санаатай нуух зорилготой байсан мэт харагдаж байна. Үнэндээ бол намыг намын дарга бус иргэд нийлж байгуулдаг. Иргэд байгуулдаг учраас намын эрх барих дээд байгууллага нь намын их хурал гэж дүрэмд заасан байдаг. Ногоон намын дүрмийн 3.2 гэсэн заалтанд тодорхой заасан. Эрх барих дээд байгууллагад зориулсан тамга гэж юу байх болж байна. Мөн дүрмийн өөрчлөлтөөр шинэ удирдлага сонгосон.. Ер нь төр зөвхөн тамга хэрэглэх хуультай болохоос биш бусад бүх байгууллага бэлэг тэмдгийн чанараар тэмдэг хэрэглэдэг юм. Иймээс иргэдийн сайн дурын, итгэл  үнэмшлээр нэгдсэн үйл ажиллагааг мушгин гуйвуулах шаардлага байхгүй. -Гишүүн Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн иргэд цуглан хуралдсан үйлдлийг дураар авирласан үйлдэл гэж үзэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? -Шүүхийн хувьд хараат бус бие даасан зарчимтай. Ерөнхийлөгчийн хувьд Дээд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч эрх байхгүй. Мэдэгдэл өгч буй байдлыг харахад сонгуульд бид дэмжсэн. Одоо өрөө төл гэсэн мэт эвгүй харагдаж байсан.  Тэр хүнд таалагдсан шүүхийн шийдвэр гарвал шударга, таалагдаагүй шийдвэр гарвал шударга бус болно гэж юу байсан юм. Шудрага ёсыг тогтоох цорын ганц субъект нь шүүх гэж Үндсэн хуулиар тогтоон өгсөн. Иймээс ямар ч тохиолдолд шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой. Бас үүрэгтэй. Түрүүн би дээр товч тайлбарласан. Хоёр талд намын удирдлагууд өөр өөрийн байр суурь илэрхийлээд Ногоон нам байгаа эсвэл байхгүй эсэх нь эргэлзээтэй болсон учраас гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр шийдэн намаа аврах хөдөлгөөнийг 7 сарын 7 нд байгуулж, нийслэл орон нутгийн бүхий л салбар зөвлөлтэй зөвшилцөн, тэдний дэмжлэг авч 8 сарын 28 нд ил тод нээлттэй зарчмаар хуралдсан. Гэтэл энэ хурлын талаар Д.Энхбат байр сууриа илэрхийлээгүй. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаагаа ил тодоор  явуулж эхэлсэн. Тухайлбал замын түгжирэл, хоёр зуун мянган хүний захидал гэх мэт арга хэмжээ хийнэ гэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ногоон намын асуудалаа бүрэн шийдээгүй байж шууд өөр улс төрийн байгууллагын нэр хэрэглэж байгаа нь энэ намын дотоод асуудал тэр хүнд хамаагүй болох нь харагдаж байгаа юм. Тиймээс уг хүнд хүндэтгэлтэй хандах зарчимаар заавал хүчээр ногоон намын гишүүн гэж нэрлэх шаардлагагүй гэж үзсэн юм билээ. -Намын Их хурлыг хэн зарлан хуралдуулдаг юм бэ? -Намын ээлжит бус хурлын талаар дүрэмд зохицуулалт байдаг. Харин Их хурлын талаар дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдана гэхээс өөр нарийвчилсан зохицуулалт байхгүй. Иргэд буюу гишүүд нам байгуулдагын хувьд Их хурлыг хуралдуулах санаачлага гаргасан нь миний хувьд буруу биш гэж үзэж байна. Тэгээд ч бүх салбар зөвлөлийн удирдлага дэмжиж энэ хурал хийгдсэн.  Аль ч тохиолдолд даргаасаа гишүүд давуу эрхтэй байх ёстой. Даян дэлхийн Ногоон намын дүрмийн жишгийг тэд өөрсдийн дүрмийн гол зарчим болгон хэрэглэдэг. Энэхүү дүрэм нь маш ардчилсан, гишүүдийн давуу эрхийг тусгасан байдаг. Ижил эрхтэй хоёр даргатай нам ганцхан Ногоон намд бий. -Энэ бүхний ард нь томоохон улс төрчид байгаа гэж Д.Энхбат, С. Оюун нар таамаглаж байгаа. Тухайлбал, Н.Энхбаяр ч юм уу? -МУ-ын Үндсэн хуулинд хүнийг хийж буй ажил хөдөлмөрөөр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг. Мөн өмгөөлөлийн тухай хуулийн 15-р заалтад өмгөөлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, өмгөөлж буй үйл ажиллагаатай нь холбогдуулан дарамтлахыг хориглоно гэж заасан. Ардын нам, Ардчилсан нам, Ногоон намын хэн ч эрх зүйн туслалцаа авахаар санал тавьж болно. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан тохиолдолд тухайн байгууллагынхаа хуулийн зөвлөх болж байна гэсэн үг. МАХН-ын хувьд энэ л зарчмаар явсан. УДШ-ын хувьд иргэний танхим нь нам бүртгэх асуудлыг шийдвэрлэдэг. Иргэний танхимын хувьд 5 шүүгчтэй учраас нам бүрийн бүртгэлд  зарим шүүгчийн нэрс давхцахыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд зарим нэгэн Дээд шүүхийн шүүгч томилох ажиллагаанд оролцож байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийнхөө хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн төдий зүйл. Хардаж болно. Гэхдээ ёс зүйтэй байх хэрэгтэй. Бусдыг гүтгэх хэрэггүй. -УДШ  шийдвэрийг МАХН-ын бүртгэлтэй харьцуулан тайлбарласан байсан л даа? -Тийм зүйл яриад байгаа юм. Би Д.Энхбат даргыг хүндэлдэг байсан. 30 мянган гишүүний хүсэл сонирхолыг уландаа гишгэн хууль бусаар МАХН-ыг бүртгэхгүй байгаа хууль бус үйлдлийг буруутгах цөөн  УИХ-ын гишүүний нэг, мөн хүний эрхийн төлөө дугарах цөөн хүмүүсийн нэг гэж  хардаг байсан. Гэтэл энэ хүний ярьж буй зүйл миний урамыг маш их хугалж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн МАН тай адил зориуд хуулийг мушгин гуйвуулж, хүний эрхийг  хаан боогдуулах зорилго бүхий далд санаатай хүн байсан гэдгээ нотолсонд харамсаж байна. Товчхон тайлбар хийхэд   “Үндсэн хуулийн цэц” нам бүртгэх эрх бүхий субъект биш.  Дээд шүүх хоёр заалтыг ялгаатай байна уу ижил байна уу гэж асуусан нь үнэн. Цэц ялгаатай гэсэн хариулт өгсөн. Нэгэнт ялгаатай учраас хууль хэрэглэх эрх нь Дээд шүүхэд байгаа учраас өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргасан. -С.Оюун гишүүн, ИЗН нь дангаараа олон улсын улс төрийн байгууллагад гишүүнээр элссэн мэдээлэл гарсан. Гэтэл бас Д.Энхбаттай хамтарсан мэдэгдэл гаргаад байгаа? -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг 27.4 –ийг эрхэм гишүүн анхааралтай судлах ёстой. Энэ заалтанд “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчихгүй байхыг сануулсан үг өгүүлбэр бий. Эцсийн эцэст тамга авахын тулд Дээд шүүхэд бүртгүүлдэг юм биш. Харин үйл ажиллагаа явуулах эрхээ олж авахын тулд Дээд шүүхэд бүртгүүлдэг. Тиймээс бүртгэл хийгдээгүй бол ИЗНН гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулах ёсгүй. Н.Түвшин  
Shuud.mn
Сонин хачин
ene umguulugch harin ch hunleg yumaa. ug ni Huuliaraa bol Enkhbat udiid ugurch baihgui yu. Huuli medehguigeesee bol Enkhbat unasanaa oilgodoggui l yum baihdaa.
2011-10-24
ene zaluud ataarhaj uhlee yu. hun shig amidarch chadahguidee shees ni goojih nee he he he
2011-10-24
he lav Enkhbatiin bagii baihaa. shudarga uneniig helsenii tuluu booj uhehnee huurhii
2011-10-24
buunii nohoi geed baigaa amitan uuruu ih ataarhuu hun bololtoi. uuruu ene zaluu shig ajillaj chadahgui hend ch ul tanigdah uchuuhen itgeed baihdaa
2011-10-24
he he chi 1 saya dollor huvaaj baihiig ni harsan yum uu.
2011-10-24
Сайн шүүгч, сайн өмгөөлөгч хуулийг яаж гайхалтай тайлбарлаж баталж чаддагийг Амарсайхан, Баасанхүү хоёр харуулж чадлаа. Их хурлын гишүүд, үндсэн хуулийн цэцийнхэн нийлж байгаад ч тэднийг дийлж чадсангүй. Зайгаа эдгээр хүмүүст тавьж өгсөн нь өлзийтэй юм байна доо
2011-10-22
Баасанхүү өмгөөлөгчид баяр хүргэе. Өмгөөлөгч хүн хэнийг ч өмгөөлж болно штэ. Хуулийн өмгөөлөл хүссэн хэнд ч байсан үйлчлэх нь өмгөөлөгч хүний үүрэг. Ажлаа хийхийн дээдээр сайн хийж байгаа Баасанхүү өмгөөлөгчөөр харин ч бахархах хэрэгтэй. Үндсэн хуулийн цэцийг хүртэл давж чадаж байгаа түүн шиг өмгөөлөгч өнөөдөр монголд байхгүй л байна шүү дээ. МАН-ынхаа боож үхэх нь холгүй цэцийн гишүүдээ их хурлын танхимд дуудаж авчираад олон түмний нүдэн дээр загнаад нэр нүүрээ барж байна лээ. Хуучин нэрээ авсан МАХН-ын гишүүд ч, Ногоон намын гишүүд ч үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байна энд юу нь буруу байгаа юм. Ингэснийх нь төлөө Энхбаяртай холбоод элдвээр хардаад байх хэрэггүй штэ. МАХН-ын нэрийг өгсөн шийдвэртээ Амарсайхан шүүгч гайхалтай сайхан тайлбар хийсэн байна лээ. Ийм мундаг шүүгч, өмгөөлөгч хоёрт бүү хорс. Хүмүүсээ та нарын юмыг сайн талаас нь харах бэлгийн мэлмий чинь сохорсон байна шүү Баасанхүү шүүгч үнэхээр сайхан тайлбар хийжээ. Мундаг байна гэхээс өөр хэлэх үг алга
2011-10-22
er hun shig baildaa shudragaar temtseldee ar hudargaar chimeegui baij bgaad hutga shaahaa bolildoo er hun shig bai gichii chini chinii yrisan zuild uuriin gesen ug tuushtai unen neg ch zuil alga zaa chi hol yvnaa harj baiy chamaig uls turuuruu hooloo olj hunii bugs dolooj her udaan amidarhiig chini uznee bainga sonordoj baih bolno yrisan buhniig chini medev uu
2011-10-22
he lav Enkhbatiin bagii baihaa. shudarga uneniig helsenii tuluu booj uhehnee huurhii
shuuh shuuh geed baihiin uuruu ter humuusiig bazchihsan um bishuu teriigee heleech tenegee
2011-10-22
buunii nohoi chi uuruu unenee heleechee icheech hudlaa yrihaasaa bugs chini ulaihgui baina uu
2011-10-22
buunii nohoi geed baigaa amitan uuruu ih ataarhuu hun bololtoi. uuruu ene zaluu shig ajillaj chadahgui hend ch ul tanigdah uchuuhen itgeed baihdaa
''Дахин хэлье. Бусдыг үзэл бодол, намын харъяалалаар дураараа ялгаварласан мэдэгдлийг УИХ-ын гишүүн хийж байгаа нь ёс зүйгүй үзэгдэл'' hutsvaa tegeed tamga temdeggui bichgiig burtgej baidag shuuh uuruu es zuigui baigaa um bishuu malaa
2011-10-22
хэхэ. Авлигчиддаа хөөгдсөн "загалмайлсан" эцгийг одоо үзэн ядаад яахав дээ.Шинээр буй болсон авлигчдаас л болгоомжилмоор юм биш үү. Залуучуудыг өөдөн татаж улс орондоо хэрэгтэй хүмүүс болгох гэсэн чинь арай хэтэрсэн луйварчид буй болж байгаа хараад тэднийгээ зэмэлсэн болохоор "эцгээ" тэд хөөж гаргаа биз дээ. Харин ч алдаагаа харж санаа зовж эргэж залруулах гэж тэмцэж байгаа нь сайн юм бишүү. одоо юм л бол загалмайлсан эцгээр нь дуудаж гол луйварчдаас ард түмний анхаарлыг хөндийрүүлэх гэж их оролдох юм даа та нар. Тийм сүрхий шударга ёсны төлөө санаа зовж байгаа бол шинээр буй болсон луйварчдыг зайлуулахад анхаараа чээ.
2011-10-22
ta uuriiguu uneher shan doromjilloooo kkkkkkkkkkkkk
2011-10-22
Humuus setgegdel bichehdee jaahan uchiriin oilgoh heregtei shuudee. Heduulee ali namiin neriig bulaaj avah ve? Deed shuuh zaaval, tamga shaarddaggui um bna shdee, bas nam bus baij boldog um bna. heduulee niilj bgaa neg namiin neriih husaj aviildaa. Brend ner avahuu harin harin jijig namiin ner avahuu. sanalaa uldeegeerei humuusee
2011-10-22
Namiin bus gushuud n duraaraa avirlaj boldog um bol, yah gej nam baiguulj ,durem batalj, darga songoh heregtei um be, bas tamga gedeg suiliig bi huvidaa batalga gej oilgodog, iim une tsenegui zuil baisan um bol zaaval tamga hiilgej mungu zarah ymar heregtei um be? Ene hunii helj bgaagaara, nam bus humuus ali ch namd orood tom duugarch bolno gej heleh geed bga umuu. Bi lav oilgohgui um bna. Nam bus nad metiin hun n uurinhuu bodsonoo l bich lee. Er n teguul ta nar yah gej Enhbat gedeg huniig songoj , tamgaa ugsun um. Ter deed shuuh n bas ymarch tamga temdeggui barimtand deer tulguurlaj shiidver gargadag, ene mongoliin shuuh er n unen dampuu umaa
2011-10-22
Huuli zohiodog,bataldag gol tsomd suuchihaad, tuuniigee hudetgeech, Enhbat gishuuntseree!
2011-10-22
Анхнаасаа ноён Д.Энхбат Ногоон намаар тоглох хэрэггүй байсан да. Ногоон намыг нэгтгэх гэснээр УИХ-ын гишүүн гэдэг өндөр нэр хүндийг унагаж байгаа хэрэг. УИХ-ын гишүүд ёс зүйтэй байх шаардлагатай, угтаа бол тэд жирийн л иргэний адил шүү дээ
2011-10-22
enhbat oyun nar nuuts amraguud shuudee
2011-10-22
za yahav dee Hun yarij boldguimuu
2011-10-22
Энхбаярын бөгс долоогчдын нэг, авлтгаар хэрэг шийдсэн нь тодорхой. 1 сая долларыг 3 шүүгч хувааж авсан гэсэн.
2011-10-21
he he chi 1 saya dollor huvaaj baihiig ni harsan yum uu.
энэ залуу ядццсд ээлтэй өмгөөлөгч шүү
2011-10-21
Yariltslaga ogson bagigiin zurgiig n taviach yamarshuu bagi bnaa
2011-10-21
Ene muu hogiin batsaan ih hutsaj bnaa, gadnii shashnii baiguullaguudad zovshoorol avch ogno geed ih olon hun hulhidsan muu jijig gariin luivarchin gee bizdee, er n iim uls toriin luivar hiij bga hulgaich yamar l oligtoi pizda baiv gej dee. ter tusmaa avilgaliin zagalmailsan etsgiin bogsiig doloij baigaa bagi ch dee oilgomjtoi sh dee
2011-10-21
ene zaluud ataarhaj uhlee yu. hun shig amidarch chadahguidee shees ni goojih nee he he he
ta uuriiguu uneher shan doromjilloooo kkkkkkkkkkkkk
Зочин Сайн хуульч байна. Энэ Энхбат, Оюун нар чинь харин ёстой яаахаас ч буцахгүй худал луйварчингууд байна даа.
2011-10-21
Bi huuliin daguu Buunii nohoi gesen yariltslaga boljee
2011-10-21
Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж болно штээ хуулиараа
2011-10-21
Huulich hun gesen bair suurinaas harahad uneheer zov bichjee. mergejliin sain omgoologch bainoo,
2011-10-21
Humuus setgegdel bichehdee jaahan uchiriin oilgoh heregtei shuudee. Heduulee ali namiin neriig bulaaj avah ve? Deed shuuh zaaval, tamga shaarddaggui um bna shdee, bas nam bus baij boldog um bna. heduulee niilj bgaa neg namiin neriih husaj aviildaa. Brend ner avahuu harin harin jijig namiin ner avahuu. sanalaa uldeegeerei humuusee
Namiin bus gushuud n duraaraa avirlaj boldog um bol, yah gej nam baiguulj ,durem batalj, darga songoh heregtei um be, bas tamga gedeg suiliig bi huvidaa batalga gej oilgodog, iim une tsenegui zuil baisan um bol zaaval tamga hiilgej mungu zarah ymar heregtei um be? Ene hunii helj bgaagaara, nam bus humuus ali ch namd orood tom duugarch bolno gej heleh geed bga umuu. Bi lav oilgohgui um bna. Nam bus nad metiin hun n uurinhuu bodsonoo l bich lee. Er n teguul ta nar yah gej Enhbat gedeg huniig songoj , tamgaa ugsun um. Ter deed shuuh n bas ymarch tamga temdeggui barimtand deer tulguurlaj shiidver gargadag, ene mongoliin shuuh er n unen dampuu umaa