Сонгуулийн талаархи иргэдийн байр суурь
2012-06-28

2012 оны УИХ болон НИТХ-ын сонгууль явагдаж байгаа энэ цаг мөчид иргэдээс сонгуулийн талаархи сэтгэгдлийг сонслоо.   Мөн сонгогчид санал өгөх талаар ямар мэдээлэлтэй байгааг сонирхсон юм. Тэд ийн хариулж байна.       Н.Энхбат:11.00 цагт саналаа өгсөн /Баянзүрх дүүргийн иргэн/ -Ах нь саналаа өгсөн. Энэ удаагийн сонгуульд иргэд нэлээд идэвхтэй хандаж байгаа юм шиг санагдлаа. Намайг 11.00 цагийн үед санал өгөх газраа очиход бараг 60-70 хүн дугаарлаж байсан.  Саналаа өгөхөд эргэлзээтэй зүйл байна. УИХ-ын сонгууль, НИТХ-ын сонгуулийг зэрэг авч байгаа болохоор жаахан ойлгомжгүй зүйл байсан. Гэхдээ бичиг үсэг мэддэг хүмүүсийн хувьд саналын хуудсаа уншаад, мэдэхгүй байгаа зүйлээ ойлгоод авчихна. Харин бичиг үсэг мэдэхгүй байгаа хүмүүсийн хувьд хүндрэлтэй байх. Саналын хуудас бөглөх тал дээр өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байхад нь тодорхой мэдээлэл авсан. Энэ жил шинэ аргаар санал авч байгаа нь сайн, муу олон талтай байх. Автоматаар санал тоолоход тийм ч найдвартай гэж бодохгүй байгаа. Миний хувьд 100 хувь итгэлтэй биш байна. - н.Гончигбал:Сонгуульдаа хариуцлагатай хандах зүйтэй /Сүхбаатар дүүргийн/ -Өвөө нь саналаа хараахан өгч амжаагүй байна. Саналаа хуудас бөглөх заавартай танилцсан. Мэдээлэл хангалттай авсан. Өмнөх удаагийн сонгуулийн байдалтай харьцуулахад эрс ялгаатай юм билээ. Тиймээс хариуцлагатай хандах зүйтэй. Санал авах хугацааг 20.00 цагаар тасалбар болгоно гээд байгаа. Иймд иргэд энэ цагаас өмнө саналаа өгөх хэрэгтэй. Д.Тунгалаг: Саналын хуудас яаж бөглөхөө мэдэхгүй байгаа /Сүхбаатар дүүргийн иргэн/ -Саналаа яг одоо өгөх гээд явж байна. Саналын хуудас бөглөх тал дээр мэдээлэлгүй байна. Тиймээс хэсгийн хороон дээрээ очоод хуудсаа яаж бөглөхөө асууна гэж бодож байна. Ер нь энэ удаагийн сонгуулийн ирц өндөр гарах байх. Иргэд их идэвхтэй байна шүү дээ. Мөн өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр болохоор бүх л хүн сонгуулиа өгч байх шиг байна. Л.Энхээ:Автомат машин 90 хувийн найдвартай гэж бодож байна /Баянзүрх дүүргийн иргэн/ -Саналаа өгсөн. Сонгуулийн талаар ч тэр нэр дэвшигч болон намын тухай мэдээллийг ч хангалттай авсан. Саналын хуудсыг бөглөхөд хүндрэлтэй зүйл гараагүй. Сонгууль будилангүй байгаасаа гэж бодож байна. Түүнээс гадна энэ жил автомат машинаар саналын хуудастоолж байгаа нь иргэдийн санал үнэн гарах магадлал 90 хувийн найдвартай байх. Энэ миний л бодол шүү дээ. Л.Мөнхцэцэг: Саналаа өгөөгүй байна /Чингэлтэй дүүргийн иргэн/ -Саналаа өгөөгүй байгаа. Дөнгөж ажлаасаа тараад явж байна. Санал өгөх талаар мэдээлэл хангалттай мэдээлэл авсан. У.Жигүүр Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин