Үерийн усанд 10 айлын гэр урсчээ

img

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар өчигдөр орсон түр зуурын аадар борооны улмаас үерийн далан сэтэрсэн байна.

Үүний уршгаар тус сумын 13 дугаар багийн 1-17 дугаар гудамжинд оршин суух 10 айлын гэр үерийн усанд урссан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллажээ.

Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг, “Гунгуу” гэдэг газар өнгөрсөн бямба гаригт усархаг бороо орсны улмаас найман айлын гэр нурж, усанд урссан байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ