“Өөхтэй элэг” Калифорнид хориотой
2012-7-3

Галуу, нугасны элгээр хийдэг  “Foie gras” буюу өөхтэй элэг хэмээх хоолыг Франц, Их Британи улсуудад хориглосон байдаг бол АНУ-ын Калифорни муж мөн тус хоригт нэгдлээ. Долдугаар сарын 1-ний шөнөөс өмнө Калифорнийн ресторанууд уг франц амттанаар үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх эрхтэй байсан юм. Галуу, нугасыг хүчээр хооллон тарга ихтэй элгийг нь хэрэглэдэг энэ явдлыг хориглох хуулинд тус муж 2004 онд гарын үсэг зурж байсан бөгөөд одоо хэрэгжиж эхлэх гэж байна. Хориглож байгаа шалтгаан нь уг бүтээгдэхүүнийг үйлдэх явц буюу амьтныг хооллох явц маш харгис байгаагаас юм. Галуу, нугасны улаан хоолой руу 25 см-ийн урттай төмөр хоолойг хийдэг ба энэ нь хооллох хэв маягийг нь хиймлээр явуулж буй хэрэг юм. Хэдэн долоо хоногийн турш, өдөрт хэд хэдэн удаа ингэж хооллодог байна. Хэрвээ уг хуулийг зөрчвөл 1000 ам.доллараар торгуулах юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин