
Үндэсний Их баяр наадмын үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт энэ сарын 10-ны 18.00 цагаас 14-ний өдрийн 09.00 цаг хүртэл хугацаанд хариуцлагатай жижүүр нь ажиллаж 320981 дугаарын утсанд 24 цагаар 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авах юм байна. Мөн долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд бүх өрхийн эмнэлгүүд ажиллаж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор мэс засал, шүдний кабинетын үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж.
Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд 10-14 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Хурдан морь барианы газарт эмнэлгийн анхны тусламжийн цэгийг байгуулж, сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллууж, үйлчилгээ үзүүлэх юм. Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах 24 цагаар ажиллах аж.
Д.Цэцэг