“Завьт эргүүл, сэрэмжлүүлэг” арга хэмжээ үргэлжилж байна
2012-07-09

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явах нь ихэсч байна. Үүнтэй зэрэгцэн ойрын өдрүүдэд усархаг бороо орсноор томоохон голын усны түвшин  нэмэгдээд байна. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах салбар, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтэс, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах ахлах болон хүүхдийн байцаагч нар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Төмөр замын гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Биокомбинатын гүүр, тогтоол нуур, цөөрөм зэрэг газруудад “Завьт эргүүл, сэрэмжлүүлэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Уг арга хэмжээ өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны дуустал үргэлжлэх аж. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин
Gyhaa:
href="" title="">
2012-07-09