
Монголын морьт баатруудаас хамгаалж барьсан Хятадын түүхэн цайз болох Цагаан хэрэм нурах аюулд хүрчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр газар доорх уурхай нэмэгдсэнээр газрын хөрсийг сийрэгжүүлж, нурах аюулыг улам ойртуулжээ. Түүх дурсгалын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, “Great Wall Society” хэмээх төрийн бус байгууллага уурхайчидтай тэмцэх ажилд идэвхтэй оролцож байгаа аж. Одоогийн байдлаар Цагаан хэрмийн дөнгөж 20-иод хувь нь бүрэн бүтэн үлдээд буй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ