Африкийн холбоо эмэгтэй удирдагчтай боллоо
2012-07-16

Энэ оны нэгдүгээр сард Африкийн холбооны удирдагчийг сонгох сонгуульд хатагтай Дламини Зума болон тус албан тушаалыг хашиж байсан ноён Жан Пин нар өрсөлдсөн ч аль аль нь давамгай санал авч чадаагүйгээс ноён Пин дахин 6 сар албан тушаалдаа үлдсэн юм. Тэдний санал хэлний хүрээгээр хуваагдаад байлаа. Англиар ярьдаг орнууд хатагтай Дламини Зумаг сонгож байсан бол франц хэлтэй орнууд ноён Пинг сонгосон билээ. Харин энэ удаагийн сонгуульд Дламини Зума 60 хувийн саналаар буюу зөвлөлийн 54 гишүүнээс 37 санал авч АХ-ны удирдагч боллоо. Дламини Зума нь Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зумагийн хуучин гэргий бөгөөд одоогоор тус улсын Дотоод хэргийн сайдын албыг хашдаг юм. Мөн Эрүүл мэндийн болон Гадаад хэргийн сайд байсан ба улсынхаа хамгийн удаан алба хашсан сайд аж.           Ц.Мишээл  
Shuud.mn
Сонин хачин