“Огцом эргэлт” кино үзэгчдийн хүртээл болно
2012-07-16

Цэрэг, цагдаа, эмч, сурагчдын тухай олон ангит хийгээд байгаа МҮОНТ-ийнхэн дахин шинэ цуврал киноны зураг авалтыг эхлүүлжээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтарч “Огцом эргэлт” нэртэй олон ангит кино хийж байгаа юм. Тус кинонд монголчуудын дунд түгээмэл дэлгэрч байгаа, насны хувьд хэт залуужих хандлагатай өвчин болох чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх тал дээр анхааруулсан агуулгатай юм байна. Тус киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолыг бичсэн А.Амарсайхан бичжээ. Киноны  ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюссерээр Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаачаар Б.Чинбат нар ажиллажээ. Тус кино нь 30 ангитай бөгөөд аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болох аж. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин
enhtuya:
kino chini goe bolson baih gej bodoj bna amjilt husey''''''''''''''''''''''''''
2012-11-11