Ажилгүй иргэдийн тоо 13.6 хувиар өсчээ
2012-07-16 11:22

 Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны зургадугаар сарын эцэст 47.5 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5.7 мянган хүн буюу 13.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн нийгмийн даатгалд 2012 оны эхний хагас жилд 585.7 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 382.1 мянга буюу 65.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 203.7 мянга буюу 34.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 69.2 мянга буюу 13.4 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 59.9 мянга буюу 18.6 хувь, төсөвт байгууллагынх 9.4 мянга буюу 4.8 хувиар нэмэгджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин