Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хаана
2012-07-16

Ойрын өдрүүд хотод зам засварын ажил эхлээд байгаа билээ. Баярын өмнөхөн нэлээд олон зам ашиглалтанд орсон.Тэгвэл дахин нэг зам засварын ажил эхлэх гэж байна. Сүхбаатарын гудамж Төв шуудангийн зүүн урд уулзвараас хойш Их тойруу - Ногоон нуурын гудамж хүртэлх 2 км автозамын шинэчлэл САЗБ-201209 тоот гэрээт  ажлын нэг хэсэг болох /Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзварын урд уулзвар хүртэлх/ 200 м автозамын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах байгууламж, холбоо, цахилгааны шугам сүлжээ, авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлууд давхар хийгдэх юм. Дээрх 200 м замын хөдөлгөөнийг энэ  сарын 17-ны 00:00 цагаас энэ сарын 24-ний 00:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон байна. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин
to:
энэ жил сонгууль болоод ядаж байхад шаамий Мөнхбаяр сдагийн нам ялагдаад тэр уурандаа замаа огт засахгүй байх шивдээ Өдийд чинь хаа сайгүй нэг юм хийсэн аядаж байдагсан.
2012-07-16