“Бетмен” Марион Котиллардыг хүлээжээ
2012-07-16

Францын үзэсгэлэнт жүжигчин Марион Котиллардыг бид “The Dark Knight Rises” кинонд Бетмений хайртай бүсгүйн дүрээр харахгүй ч байж магадгүй байжээ. Учир юу гэвэл кино зураг авалт эхлэх үед түүний анхны хүүхдээ төрүүлэх цаг ойртсон байсан аж. Гэхдээ найруулагч Кристофер Нолан үүнийг ямар нэг байдлаар зохицуулахыг хүссэн байна. Марионы ихэнх хэсгүүдийн зураг авалтыг нэг сараар хойшлуулж, зураг авалтын талбайд тэдний гэр бүлийнхэнд зориулсан өрөө гаргаж өгсөн байлаа. Кристофер Нолан түүнийг төрөөд ийм богино хугацааны дараа ажилдаа эргэн орж чадсаныг бишрэн, түүнийг “Супер эмэгтэй” хэмээн Акедемийн шагнал гардуулах ёслол дээр бахдан хэлсэн байна. Тэд 2010 онд “Inception” кинон дээр хамтран ажиллаж байсан юм. http://www.youtube.com/watch?v=GokKUqLcvD8  
Shuud.mn
Сонин хачин
neelte ch hiigeegui bgaa kino yumsan da zailuul gej
2012-07-16
aaaaa:
dark knight rises hezeedee neeltee hiigeed oscar bolood shagnal avchiv shutgur algad gej
2012-07-16