
Монголын төмөр замын 51 хувийг төрийн өмчид үлдээгээд, 49 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах эрх зүйн орчин бүрджээ. Энэ хөрөнгөөр 1800 км зам барихаар төлөвлөсөн бөгөөд дунджаар 5.2 тэрбум доллар шаардлагатай бөгөөд 2020 он гэхэд энэ замаар 66 сая тонн ачаа зөөх аж.
Уг төмөр замыг ачаа тээвэрлэх болон төмөр замын салбарт хөрөнгө оруулдаг компаниуд их сонирхож байгаа аж. Монголын төмөр замын 49 хувийг хөрөнгийн биржээр дамжуулж борлуулснаар гадаадын менежмент үнэгүй орж ирэх бөгөөд Монголын төмөр зам дэлхийн жишигт хүрэх нөхцөл бүрдэх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ