
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өчигдөр болж Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сонгосон бол гишүүдээр Ц.Баярсайхан,Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарыг томилжээ.
Ажлын хэсгийнхэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, болон бие даагчидтэй эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Хэлэлцээрийг эцсийн байдлаар хийсний дараа ҮЗХ-ны хурлаар батлах аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ