Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан тэдэнд сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангах ажлыг зохион байгуулж байсан.
Тэгвэл энэ жил ч бас бага ангийн сурах бичгийг төрөөс хариуцаж, дунд, ахлах анги бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон ЕБС-д гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэгүй хангахаар болжээ.
Харин дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ өөрсдөө худалдан авч хэрэглэнэ.Номын дэлгүүр болон ном худалдаалах цэгүүдээр долоодугаар сараас эхлэн худалдаалагдаж эхлэх аж. Дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200, ахлах ангийн сурах бичиг 3420 төгрөг, харин өмнө нь хэвлэгдсэн сурах бичгүүд хуучин үнээрээ худалдаалагдана.Нэгдүгээр ангийн нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм, нийт жин 1.5 килограммаас хэтрэхгүй байх гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ