Болгарт алан хядагчын бичлэг цацагджээ
2012-07-20

Болгарын хар далайн орчим израйлийн жуулчдын автобус тэсрэх бөмбөг тээж явсан амиа золиослогчийн халдлагад өртөж дэлбэрсэн билээ. Тэрхүү алан хядагч байж болзошгүй этгээд нисэх буудлын терминалаас гарч яваа бичлэг өчигдөр Болгарын телевизээр цацагдсан байна. Өндөр, урт үстэй тэр эр жуулчин шиг хувцаслан, дугуйтай том үүрдэг цүнх, нэг жижиг цүнхтэй явж байжээ. Тэрээр дэлбэрэлт болохын өмнөхөн терминалаар холхиж явсан байна. Болгарын Гадаад хэргийн сайдын хэлснээр тэр хүн ойролцоогоор 35 настай, Болгарт 4-7 хоносон гэнэ. Мөн тэрээр АНУ-ын Мичиганы хуурамч жолооны үнэмлэхтэй байсан байна. Ийм ямар ч хүн мэдээллийн санд нь байхгүй гэдгийг АНУ-ын алба мэдэгджээ. Лхагва гаригт болсон энэхүү дэлбэрэлтийн үеэр таван израйлийн иргэн, болгарийн жолооч болон бөмбөгдөгч өөрөө нас барсан байна. Израйлийн тал уг хэргийн ард Иран байгаа, хариугаа авна гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл Ираны үндэсний телевиз энэ мэдэгдлийг дуулиан тарьсан, инээдтэй хэрэг гэсэн юм. Зарим ажиглагчид үүнийг сүүлийн үед гарсан Ираны цөмийн эрдэмтдийн эсрэг хийсэн халдлагын хариу гэж таамаглаж байна. Ц.Мишээл          
Shuud.mn
Сонин хачин
USA Iranii esreg Izrialiig bosgoh gej chuluu hayasan
2012-07-20