Их аварга Д.Дагвадорж отгон аваргыг 10.000 ам.доллараар мялаав
Дөрвөн их ой давхацсан баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн С.Мөнхбатын цолны мялаалгад ирсэн зочдын дотор Их аварга Д.Дагвадорж ч багтжээ.
“Улаанбаатар” ресторанд болсон отгон аваргын цолны найранд 600-гаад зочин хүрэлцэн ирж хөлгүй найр болжээ. Ирсэн зочид бэлэг сэлтээ гардуулах үеэр Их аварга Д.Дагвадорж босч аварга С.Мөнхбатад 10 мянган ам.доллар хувийнхаа зүгээс бэлэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ