Хаан банкны залилагчийн хэрэгт прокурор эсэргүүцэл бичнэ
Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан хэрэгт татагдсан Д.Энхмандахад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцэн цагаатгах тогтоол гаргасан юм. Гэвч уг хэрэгт хяналт тавьсан прокурор Ч.Хашбаатар нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн байна.
Анхан шатны шүүх хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ч.Хасбаатар хохирогчоор “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, Т.Алтантуяа, Б.Энхээ нар оролцжээ.
Шүүгдэгч Д.Энхмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүсэн боловч гэм буруу нь тогтоогдоогүй юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ