
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон Б.Одбаяр, О.Мөнхбат, Э.Золбоо нарт холбогдох хэргийг хэлэлцжээ. Өмнө нь удаа дараа хойшилж байсан уг шүүх хурал энэ удаад уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна. Улмаар сэжигтэнүүдэд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Шүүгдэгчид Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт элсэн хоёр жилийн турш Монголоор дамжуулан бусад улс оронд мансууруулах бодис тээвэрлэдэг байсан нь гэдэг.
Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн дөрөв, тав дахь заалтад заасан “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор удаа дараа худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ