АНУ-ын анхны сансрын нисгэгч нас барлаа
2012-07-24

АНУ-аас сансарт ниссэн анхны эмэгтэй болох Салли Райд даваа гаригт 61 насандаа өөд боллоо. Даваа гаригт НАСА-гаас түүний нас барсныг мэдээлж, Ерөнхийлөгч Барак Обама Саллиг үндэсний баатар хэмээжээ. Тэрээр 1983 онд 32 насандаа анх сансарт нисч байсан юм. Сансарт нисэх анхны эмэгтэй болохоор таван эмэгтэй өрсөлдөж байснаас сонгогдсон Салли Райд нь физикч, өөрийн компанийнхаа ерөнхийлөгч бөгөөд хүүхдэд зориулсан шинжлэх ухааны ном тавыг бичсэн байна. Мөн Калифорниа их сургуулийн физикийн профессор байсан юм. Тэрээр нойр булчирхайн хорт хавдраар нас барсан гэсэн мэдээ байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
John Glenn bish Alan Shephard gedeg hun baisniig anduurchee.
2012-07-24
bgot:
ANU-iin anhnii sansriin nisegch emegtei gedeg baigaa daa. Anhnii sansriin nisegchiig ni John Glenn gedeg sanagdaj baina. Anduurch baij ch magadgui.
2012-07-24