МАН-ын генсек удахгүй тодорно
2012-07-25

МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Хуралдаанаар энэ удаад МАН-ын Удирдах зөвлөлийг огцруулж, шинээр Удирдах зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Яг одоо намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарыг санал болгоод байгаа билээ. Санал шүүмжлэл дуусангуут нууцаар санал хурааж, Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох юм Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин