Ерөнхийлөгч Оксфорд хотод зочлов
2011-10-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британид хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Оксфорд хотод зочлов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус хотын дарга хатагтай Элис Бенжамин хүлээн авч мэндчилэн хотынхоо талаар товч танилцууллаа. Оксфорд хот нь олон зууны түүхтэй, аялал жуулчлал өргөн хөгжсөн хот учир улсаас авдаг татаасаа жилээс жилд багасгаж, өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууц, цахилгаан хангамж, хурдны зам, тээврийн асуудлаа шийдэж байгаагаа хотын дарга танилцуулав. Оксфорд хотод Их Британидаа тэргүүлэх томоохон сан байдгаас гадна дэлхийд алдартай Оксфордын их сургууль байдаг. Хотын нийт 180 мянган хүний 40 мянга нь оюутан ажээ. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оксфордын их сургуулийн Бодли номын санг үзэж сонирхлоо. Тус номын сангийн захирлын танилцуулснаар, 1602 онд ноён Бодли энэхүү номын санг байгуулжээ. Одоо нийтдээ 11 сая номтой, зөвхөн номын тавиур нь 190 км урт ажээ. Уг номын санд хадгалагдаж буй Монголын түүх, бичиг соёлын дурсгалтай холбоотой хэсгээс дэлгэн үзүүллээ. Энд монгол бичгээр бичсэн бясалгалын судар, түвд, монгол хэлээр хэвлэсэн ном, Хүлэг хааны үеийн аялагчдад зориулан араб хэл дээрх Монголын тухай тайлбар боть зэргийг үзүүллээ. Энэ салбар л гэхэд нэг сая номтой ажээ. Энэ оны хичээлийн жилд монгол хэл судлахаар 12 оюутан шинээр элсээд байгааг энэ үеэр тэнд хүрэлцэн ирсэн тус их сургуулийн Дорно дахин судлалын коллежийн багш судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид дуулгав. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оксфордын их сургуулийн удирдлагатай уулзаж ярилцав. Оксфордын их сургууль нь дэлхийд хамгийн эртний сургуулийн нэгд тооцогддог бөгөөд 915 оны үед байгуулагдсан ажээ. Тус их сургууль бие даасан 38 коллежтой, 20 гаруй мянган оюутантай, суралцагдын 20 хувь нь гадаадын оюутан юм байна. Өнөөг хүртэл Монгол Улсын 6 иргэн Оксфордын их сургууль төгссөн бол одоо 2 оюутан дипломын дараах сургалтад сурч буй ажээ. Их Британийн одоогийн Ерөнхий сайд Дэвид Камеронаас эхлээд Британийн 27 Ерөнхий сайд Оксфордын их сургууль төгссөнийг  тус их сургуулийн удирдлага, оюутнууд  бахархан танилцуулж байв. Ирэх оны хичээлийн жилээс мөн улс төр судлалын ангийг шинээр нээх гэж буй.  Тус их сургуулийн дэргэд 108 жилийн түүхтэй сайн дурын үүсгэл санаачилгын үндсэн дээр ажилладаг Оксфордын холбоо байдаг. Холбооны гишүүдийн дийлэнх нь тус сургуулийн оюутнууд бөгөөд долоо хоногийн баасан гариг бүр чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулдаг юм байна. “Оксфордын холбооны нийгэмлэг” буюу ихэвчлэн “Оксфордын холбоо” гэж нэрлэгддэг тус байгууллага нь 1823 онд оюутнуудын санаачилгаар байгуулагдсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  лидерүүдийн мэтгэлцээний  байгууллага юм. Британидаа хоёрт орох хамгийн урт удаан хугацаанд ажиллаж буй тус мэтгэлцээний байгууллага нь дэлхийд өндөр чансаатай сургалт, мэтгэлцээн зохион байгуулж үе үеийн нэртэй улс төрчдийг чадавхижуулж, төлөвшүүлж ирсэн байгууллага юм.
Shuud.mn
Сонин хачин
ovoo sain yridag gar shuu uul n ym hiigeesee dee toiron hureelegchid n bayjaad baidag ard tumen n yduuraad baidag zarim n avah mashin n oldohgui bolohoor 1 SAE DOLLORIIN UNETE MERCEDES ZETROS TANSAG ZEREGLELIIN MASHIN ZAHIALJ UNAJ BN DAA HEDEN TOGROGNII GAALIIN TATVAR TOLOSNIIG N ASUUGAAD OGOOCH ELBEGEE ERONHIILOGCHOO BATHUU DED DARGAAS ASUU!!!!!! \
2012-01-03
hudlaa yariad l demii teneed l yavah yum hudlaa bult bult usreed l erguu mongolchuudaa l hoshgoruuldag yum baigaa biz oortoo durlaad l yavaad baih yum daa ene neg erguu gar
2011-10-24
Gadniinhantai hamtarsan medegdel hiideg ene he be! Gadniihan bidniig tejeegeed bga yum baih da! Ene Uvs,Hovdiin durved uls torch nar uursduu heden tsaas avchihaaraa yu ch hiij chadah ulsuud yuma. Arai l denduu gomdmoor... 2.500.000 gaa uguuch tegeed ? 21.000 gaa ch hel uggui ugch chadahgui ulaan zalilanguud.
2011-10-24
ex ornoo rio tintod xudaldsan xyzyygui novsh
2011-10-24
Зүв зүгээр л зогсож байгаа хүнийг зүгээр байлгаач ээ. Энэ хүн чинь эрэгтэй хүн ёсоор л байж байна ш дээ.
2011-10-24
yugeed bgan bee emegtei huniig hundleel zogsson bnashd!
2011-10-24
oros avgain ard fon bolood zogsjee tusgaar ulsiin erunhiilugch
2011-10-24
yugeed bgan bee emegtei huniig hundleel zogsson bnashd!