
МАН-ын Бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох эхний санал хураалтыг явуулаад байгаа юм. Үүнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 44.6, Байгаль орчин, аялал жуулчлал сайд Д.Цогтбаатар 29.1, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар 25.5 хувийн саналыг тус тус авчээ. Удахгүй хоёр дахь шатны санал хураалт болох бөгөөд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ