55.6 хувийн саналаар Г.Занданшатар генсек боллоо
2012-07-26

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хоёр өдөр хуралдлаа.  Эхний өдөр  МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг Бага хурлын гишүүдийн 90 орчим хувийн дэмжлэгтэйгээр сонгосон. Харин өчигдөр намын Ерөнхий нарийн бичгийн даргаа томиллоо. Энэ албан тушаалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Ш.Сүхбаатар нар өрсөлдсөн. Эхний санал хураалтаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Бага хурлын гишүүдээс 44.6 хувь, Байгаль орчин, аялал жуулчлал сайд Д.Цогтбаатар 29.1 хувийн санал авсан бол УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар 25.5 хувийн санал авсан. Тиймээс хоёр дахь шатны санал хураалтаар хамгийн бага санал авсан Ж.Сүхбаатарыг хассан. Г.Занданшатар, Д.Цогтбаатар нарын дунд санал хураалт явуулахад Г.Занданшатар 115 хүний дэмжлэг авсан бол Д.Цогтбаатар 98 гишүүний санал авчээ. Ийнхүү Гадаад харилцааны сайд Г.Занданшатар МАН-ын генсек боллоо. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин