Засгийн газрын бондын арилжаа маргааш болно
2011-10-25

Монгол Улсын Сангийн яамнаас Засгийн газрын бондын арилжааг 2011 оны  наймдугаар сарын 9-ний өдрөөс ирэх сарын дунд хүртэл долоо хоног бүрийн лхагва гаригт явуулахаар болсон. Засгийн газрын бондын арилжаа нь арилжааны банкуудаар дамжуулан ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх юм. Ээлжит 25.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2011 оны аравдугаар сарын 26-ны өдөрийн лхагва гаригт 12 цаг 30 минутаас Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаална. Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс дуудлага худалдаанд оролцох дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Төв банкин дахь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд арилжаа эхлэхээс 1 цагийн өмнө байршуулсан байна. Үнэт цаасны нөхцөл, төлбөр тооцоо болон арилжааны хуваарьт өөрчлөлт орох бүрд нь мэдэгдэх болно.
Shuud.mn
Сонин хачин