Паралимпийн ХIV наадмыг шууд дамжуулах эрхийг Шууд телевиз авлаа
2012-07-27

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон  зуны олимпийн наадам эхлэхэд ердөө ганцхан хоног үлдээд байгаа. Өнөөдөр Биеийн тамир, Спортын газарт “Лондон-2012” зуны олимпийн паралимпийн XIV наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албан ёсны түнш байгууллагууд гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Тус арга хэмжээнд Паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, “Оюуны ундраа технологи “ компанийн менежер Г.Эрдэнэбилэг, БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо нар  оролцов. Паралимпийн албан ёсны түншээр “Оюуны ундраа” группын “Оюуны ундраа технологи” компани  оролцож байгаа бол телевизүүдээс Паралимпийг албан ёсоор  дамжуулах  цорын ганц эрхийг “Шууд” телевиз авлаа. Мөн өдөр тутмын сонинуудаас ”Үндэсний шуудан” сонин албан ёсны эрхийг авчээ. Ийнхүү “Шууд” телевизийн сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар Лондонг зорих боллоо. Мөн Паралимпийн хэвлэл мэдээллийн албан ёсны хэвлэлийн төлөөлөгчөөр МҮОНТ-ийн спортын нэвтрүүлгийн хөтлөгч Д.Батжаргал төлөөлөн явах бөгөөд тамирчдын хэвлэлд ярилцлага өгөх зэрэг хэвлэлтэй холбоотой бүх зүйл дээр ажиллахаар болжээ. Бээжингийн паралимпд хөдөлмөрийн баатар, Д.Баатаржав байт харвааны төрөлд эх орноо төлөөлж оролцон алтан медаль хүртэж байсан билээ. 2008 оны паралимпийг манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлан хүргэж байгаагүй бөгөөд энэ удаа “Шууд телевиз”, “Үндэсний шуудан” сонины хамт олон ийнхүү  паралимпийн бүх төрлийг газар дээрээс нь сурвалжлах албан ёсны эрхээ гардаж авлаа. Лондоны паралимпоор өнөөдрийн байдлаар манай улсаас дөрвөн төрөлд зургаан тамирчин эрхээ аваад байгаа. Тодруулбал буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик зэрэг дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцох юм. Паралимпийн жүдо бөхийн тамирчдын дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн ажиллаж байна. Паралимпийг зорих манай тамирчдын эхний ээлж наймдугаар сарын 16-нд Лондон руу ниснэ. Паралимпийн нээлт наймдугаар сарын 29-нд болно. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Харин ч парагийн тамирчдын тэсвэр хатуужил, нөр их хөдөлмөр, бэлтгэл, сургуулилт, бусдаас дутахгүй. Ганц гартай хэрнээ амаараа байт сур харвадаг хүн ДАШТ-ээс мөнгөн медаль аваад бухимдаж байсан юм.
2012-07-27
зочин:
паралимпийг шууд нэвтрүүлж яадаг юм.60 чавганц уралдахад 1 нь л түрүүлнэ.тэр Баатаржав гэж нөхөрт хөдөлмөрийн баатар өгөөд жинхэнэ олимпийн аварга Түвшинбаяр,Бадар-Ууган 2-гоо үнэхээр доош нь хийсэн юм болсон шүү.монголчууд нэг туйлширхаараа ч тэнэг юмаа.энэ Нямхүү чинь энэ холбоог луйвардаж авсан ш дээ.Монголчууд минь жинхэнэ олимпоо л үзэцгээсэн нь дээр.
2012-07-27
zochin:
amjilt uzuuleed uguurei 2 ooooo
2012-07-26