Шилдэг дуучин шалгаруулна
2012-07-27

Ирэх наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд зүүн бүсийн аймгуудын "Шилдэг дуучин" шалгаруулах уралдаан болно. Тус уралдаанд мэргэжлийн бус дуучид оролцох аж.Шилдгийн шилдэг дуучин нэг сая төгрөгийн шагнал хүртэх гэнэ. Уралдааныг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа зохион байгуулж байгаа юм байна.  Оролцогчдын хувьд нас, мэргэ­жил харгалзахгүй оролцож  болох гэнэ.Хам­гийн гол нь тус тэмцээнд зүүн бүсэд хамаарах аймгийн иргэн оролцох  ёстой гэдэг шалгуур тавьж байгаа. Тус  тэмцээн хоёр өдөр  үргэлжлэх  бөгөөд тэмцээний эхний өдөр өөрийн сонгосон нийтийн дууг фонаграммтай дуулах бол хоёр­дугаар шатанд шалгарсан 20 дуу­чин үндэсний цөөхүүл хөгжим­чидтэй хамтарч шүүгчдийн зүгээс бэлдсэн 238 ардын дуунаас сонгол­тоо хийж дуулах юм байна. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин