Хатуу хариуцла

га хүлээж мэдэхээр үгийг Засгийн тэргүүнээс 55 хоногийн өмнө сонссон Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ руу явсан талаар мэдээлж байсан. Эхлээд БНХАУ руу шинжилгээ өгөхөөр явсан тэрбээр цаашаа Солонгос явж, эмчилгээнд ороод байсан. Тэгвэл С.Энхбат эрхэм энэ сарын 21-ний өдөр зүрхний хагалгаанд орсон талаар эх сурвалж хэлж байна. Хагалгааны дараах түүний биеийн байдал гайгүй байгаа аж.
Тэгэхээр Засгийн газрын тохируулагч агентлагийн даргын эрүүл мэндийн байдал сайжирч, тун удахгүй Монголдоо ирэх биз ээ. Ирсэн хойно нь, түүнийг эзгүй үеэр шийдвэр нь гарсан нэр бүхий эрхмүүдтэй хариуцлага тооцох тухай асуудал үргэлжилж таарна. Хариуцлага тооцох тухай С.Энхбат даргатай эхэлж ярьж байв.
Эмчилгээнд явсных нь дараа үүрэгт ажлыг нь хуулийн дагуу бүрэн орлож ажиллах үүрэгтэй орлогч дарга Ц.Дамдинсүрэнг нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадаагүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцохоор болоод байгаа.
Асуудал танилцуулж чадаагүй нь Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлсэн явдал гэж Засгийн газрын гишүүд үзсэн. Мөн энэ бурууг “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин ч хариуцах учиртай гэж үзсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ