
Зуны олимпийн XXX наадмын боксын эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Б.Түвшинбат эхний тулаанаа хийж Африкийн Габон улсын ширэн бээлийтэн Мтумба Мбемиг илт давуугаар яллаа. Манай боксчин улаан булангаас тоглож өрсөлдөгчөө 17-4 (5-1, 6-1, 6-2) харьцаагаар буулгаж авсан юм. Манай ширэн бээлийтний дараагийн өрсөлдөгч нь Францын боксчин Алексис Вастин, Германы Патрик Войцицки нарын ялагч байх болно. Манай боксчин наймдугаар сарын 3-нд дараагийн тоглолтоо хийнэ. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ