Олимпийн наадмын суудлууд хоосон байна
2012-07-30

Олимпийн зохион байгуулагчид сандлаа дүүргэхийг хүсээгүй бололтой. Спортын тэмцээн уралдааны үеэр хоосон суудалтай байх нь хэвийн үзэгдэл байдаг. Ням гаригт олимпийн наадмыг зохион байгуулагчид хоосон суудлын талаар тайлбар хийлээ.  Үзэгчид тасалбар борлуулалтын талаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Лондон 2012 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Себастиан Кое энэ талаар тайлбар хийхдээ  ажлын цагийн хуваарь нь тогтворгүй байдаг спортын мэргэжилтнүүд хүссэн үедээ дуртай спортын тэмцээн уралдааныг үзэхэд эдгээр суудлууд зориулагдсан гэжээ. Зохион байгуулах хорооны дарга Себастиан Коё хэлэхдээ “Би хоосон суудал гаргахыг хүсээгүй, хоосон суудлуудад хүмүүс сууна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар цэргийнхэн, сургуулийн сурагчид болон багш нарыг цэнгэлдэх рүү оруулж суудлыг дүүргэх боломжтой гэжээ. Мөн тасалбар худалдан авсан хүмүүс суудлынхаа байрлалыг сайжруулахаар хоосон суудлууд руу сууж болох юм байна. Австралийн жуулчин Пру Бакланд хэлэхдээ “Бид дэлхийн өнцөг булан бүрээс олимп үзэхээр энд ирсэн. Хэрэв хоосон суудлуудыг ашиглахгүй бол биднийг оруулах хэрэгтэй. Ягаад гэвэл энд дэлхийн хэмжээний үйл явдал болж байна” гэжээ. Жастин Тренчер хэлэхдээ “Эхнэр минь өнөөдрийн гимнастикийн тасалбар олж авах гэж зөндөө оролдлоо, гэв чадаагүй. Гэтэл өчигдөр цэнгэлдэхийн тал суудал нь хоосон байсан. Үнэхээр сэтгэл гонсоймоор. Зохион байгуулагчид хүмүүсийг оруулах хэрэгтэй, хүмүүс ормоор байна” гэжээ. Нидерландын жуулчин Алс Доктар ярихдаа “Үнэхээр муу байна, бид одоо тоглож байгаа Голландын хоккейн багийг үзэхийг маш их хүсч байна, даанч тасалбар олдсонгүй. Дотор маш олон суудлууд хоосон байгааг бид мэдэж байна. Тэгсэн хэрнээ бид орж чадахгүй байна, үнэхээр муу байна тийм биз дээ” гэжээ. Австралийн жуулчин Фоебе Вэйр хэлэхдээ “Хүмүүсийг дотогшоо оруулах хэрэгтэй. Ихэнх хүмүүс олимпийн тоглолтуудыг үзэж чадахгүй байна, энэ шударга бус байна” гэжээ. Хоосон суудлууд тамирчдын анхаарлыг татахгүй өнгөрч чадсангүй. Австралийн сэлэгч Либби Трикет хэлэхдээ “Хоосон суудлуудыг дүүргэнэ гэдэгт найдаж байна. Учир нь тоглолт үзэхэд энэ үнэхээр гайхамшигтай газар, олон хүмүүс тоглолт үзэх боломжтой” гэжээ. Үүнтэй холбогдуулан олимпийн зохион байгуулах хороо хоосон суудлууд 30 минутад дүүрэхгүй бол хүмүүсийг оруулж байхаар шийдвэр гаргалаа. Д.Амарбаясгалан
Shuud.mn
Сонин хачин