
Татварын ерөнхий газраас Төрийн болон төрийн бус байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд МҮХАҮТ, МАОЭНХ, ММНБИ, ТИНЗ, зэрэг ТББ-уудтай урт хугацаанд хамтран ажиллах баримт бичиг боловсруулан ажиллаж байна.
Татварын албаны шинэчлэл, ил тодын хөтөлбөрийн хүрээнд Үндэсний татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээний талаар мэдээллийг бизнес эрхлэгчдэд хүргэх, мэдээллийн ил тод, нээлттэй тогтолцоог бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, татварын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хамтран хэрэгжүүлэхээр Татварын ерөнхий газар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо харилцан тохиролцож “Татварын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зурж, уг ажлын хүрээнд хоёр тал хамтран зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.
Татварын Ерөнхий Газар, МАОЭНХ-ноос татварын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх санамж бичгийн төслийг боловсруулж, татварын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах ажлыг зохион байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ