Уурхайчид спортоор өрсөлдөнө
2012-08-02

Нийтийн биеийн тамир спортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд уурхайчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нүүрсний уурхайчдын Х спартакиад” өнөөдөр эхэллээ. Нүүрсний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг арав гаруй аж ахуйн нэгжийн 350 орчим “тамирчин” уг тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, ажиллаж байгаа юм байна. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, билльярд зэрэг төрлөөр өрсөлдөх тэмцээн 10 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин