Байгалийн түүхийн музейн уулзварыг хаана
2012-08-03

Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзварыг өнөө шөнөөс эхлэн хаана. Уг замыг энэ сарын 13-ны 06.00 цаг хүртэл хааж, авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх юм. Энэ ажлын хүрээнд дулааны шугамын шинэчлэлт, холбооны сувагчлал, одоо байгаа сувагчлалыг доошлуулах, цахилгааны шугамын сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлууд хийгдэж, авто замыг өргөнтгөн шинэчлэх юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин