Загварын ертөнц дэх “ихрүүд”
Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягийг бий болгосны дээр амжилтаараа гайхуулж буй О.Пүрэвдулам, Б.Гэрэлчулуун нарыг хоорондоо тун ч төстэй гэлцдэг. Царай зүс, бие галбираараа үнэхээр адилхан энэ хоёр бүсгүйг андуурах хүн ч цөөнгүй. Миссийн тэмцээн, загварын наадмуудад хүртэл тэд багагүй амжилт гаргасан болохоор тэр биз.
Тухайлбал, өдгөө урд хөршид сурахаар одсон мисс Б.Гэрэлчулуун нь “Гоёл-2006” наадмын “Тусгай байрын шагналт загвар өмсөгч”, “Хаврын гоёл-2009” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2010” наадмын “Дэд байрын шагналт загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Miss Mongolia-2007” тэмцээний Гран при шагнал, “Miss International-2007” тэмцээний “Best national costumes” өргөмжлөл авсан удаатай. Жүжигчин мэргэжилтэй мисс, загвар өмсөгч бүсгүй МҮОНТВ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр олонд танигдсан билээ.
Харин фото модель О.Пүрэвсүрэн нь “Miss Mongolia-2005” тэмцээний “Best model”, “Miss sharf-2007” тэмцээний шагналт байр, “Asian model festival awards-2011” наадмын топ загвар өмсөгчөөр шалгарч байсан удаатай. Харин загварын ертөнц дэх “ихрүүд” маань өөрсдийг нь андуурахад дурамжхан байдаг гэсэн шүү.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ