Гүйлтийн зам руу усны сав шидсэн эрийг баривчилжээ
2012-08-06

Эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээний үеэр нэгэн эр гүйлтийн зам руу усны сав шидэж танхайрсан байна. Тэрээр дайрч довтолсон үг хэлж, тэмцээн эхлэхээс хэдхэн секундын өмнө гүйгчид рүү усны сав шидэж байхыг нь цагдаа нар харжээ. Сав гүйгчдийн хойно унасан байна. Хэрэг явдлаас болж бэртсэн хүн байхгүй, арга хэмжээ ч тасалдаагүй гэдгийг цагдаа нар мэдэгдсэн юм. Тэмцээн эхлэх үед бүх хүн дуугаа хурааж чимээ аниргүй болдог тул зоос унахыг ч бараг сонсож болохоор байдаг гэнэ. Хүрэл медаль авсан АНУ-ын гүйгч Жастин Гатлин үүнээс болж сатаарсан эсэхийг нь асуухад “Сав унах чимээг сонссон. Гэхдээ хийх ёстой зүйлээ л хийсэн” гэжээ. Харин мөнгөн медальтан Ямайкийн тамирчин Иохан Блейк тэмцээндээ төвлөрсөн байсан учир ямар нэг юм болсныг огт анзаараагүй, дараа нь сэтгүүлчдээс сонссон гэнэ. Уг этгээдийг Лондонгийн зүүн хэсгийн цагдаагийн газарт саатуулсан байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин