Монголын шатарчдын өдөр тохионо
2012-08-06

"Эрдэнэт-Гранпри-2012" тэмцээн 2012 оны 8-р сарын 10-12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Тэмцээний эхний өдөр "МОНГОЛЫН ШАТАРЧДЫН ӨДӨР"-тэй давхцаж байгаа аж. Иймд Монголын шатрын холбоо, Орхон аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран "МОНГОЛЫН ШАТАРЧДЫН ӨДӨР"-өөр Блиц тэмцээн, Бодлого бодолтын тэмцээн, Хөлбөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болсон байна. Нэмэлт тэмцээний шагналын сан тус бүр 100.000 төгрөг байхнээ. Монголын шатрын холбоо, Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс шатарчдыг идэвхтэй оролцохыг уриалж байна. А.Алт
Shuud.mn
Сонин хачин