Дэлхийн хамгийн том 10 хот-2012
2012-08-07

Энэ оны байдлаар хүн амынхаа тоогоор дэлхийн хамгийн том хотоор шалгарсан арван метрополитан хотыг танилцуулъя. Тэдний долоо нь азийн хотууд байлаа. 10. Нью Йорк хот-АНУ-Хүн ам 19,5 сая- Нью Йорк нь Америкийн хамгийн том, Хойд Америкийн хоёр дахь хамгийн том хот юм. 1624 онд голландчууд нээсэн бөгөөд Шинэ Амстердам хэмээн нэрлэж байжээ. 9. Сан-Паоло-Бразил-Хүн ам 19,8 сая- Тус хот нь Өмнөд Америк хамгийн том хотод тооцогддог. 1532 онд анх нээж байсан ба Португалийн анхны колон орон юм. 8. Шанхай-Хятад-Хүн ам 20,8 сая- Хятадын хамгийн том хотыг танилцуулж байна. Хот анх нийтийн тооллын өмнөх (Н.Т.Ө) 960 онд үүсэн бий болжээ. 7. Мехико хот- Мексик-Хүн ам 21,2 сая- Мексик нь Хойд Америкийн хамгийн том хот билээ. Хотыг 1325 онд Теночтитлан нууран дээр ацтекүүд барьсан аж. Гэхдээ 1521 онд испаничууд нураан, 1524 онд дахин барьсан байна. 6. Нью Дели-Энэтхэг-Хүн ам 21,7 сая- Нью Дели нь энэтхэгийн хойд хэсэгт оршдог, хамгийн том хот билээ. Хотыг Британичууд барьж, 1931 онд дуусжээ. Ингээд 2012 оны хамгийн том таван хотууд: 5. Манила-Филиппин-Хүн ам 21,9 сая- 16 жижиг хотуудаас бүрдсэн уг хот нь дэлхийн хамгийн шигүү суурьшилтайд тооцогддог. Манила нь Мин улсын үед худалдааны гол хот байсан юм. Хотын нэр анх Гинто буюу “Алт” байжээ. 4. Карачи-Пакистан-Хүн ам 24,1 сая- Карачи хотыг хүн ам ихтэй хотуудын жагсаалтаас харахдаа олон хүмүүс гайхдаг. Анх 1789 онд Их Британичууд хот хэмээн тодорхойлж байжээ. 3. Сөүл-БНСУ-Хүн ам 25,2 сая- БНСУ-ын нийт хүн амын тал хувь нь нийслэл Сөүл хотдоо амьдардаг. Технологийн хувьд Сөүл нь азидаа үргэлж толгой цохидог юм. 2. Жакарта-Индонези-Хүн ам 28 сая- Жакарта нь дэлхийн хамгийн түргэцтэй хөгжиж буй хотуудын нэг бөгөөд Индонезийн эдийн засгийн төв билээ. 1. Токио-Япон-Хүн ам 35,1 сая- Токио нь дэлхийн хамгийн том метрополитан хот юм. Анх Эдо нэртэй загасчлалын тосгон болон байгуулагдаж байсан өдгөөгийн Токио нь 1457 онд томорсон байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин